Даваа - Баасан 09:00-18:00 | Утас: 95192514, 76003366

Байгууллагын захиалга

Захиалгын үйлчилгээ

Хувь хүний захиалга

Гараар урласан бүтээгдэхүүний деталь, оёдол тус бүрд урлаачийн сэтгэл шингэсэн байдгаас гадна машинаар оёх боломжгүй нарийн технологийг гүйцэтгэдгээрээ массаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс онцлог талтай байдаг.

Та зөвхөн өөрийн хэрэглээндээ зориулж цор ганц загвараар арьсан эдлэл захиалахыг хүсвэл манай үндсэн загваруудад нэмэлт өөрчлөлтүүд хийлгэх боломжтой.

Байгууллагын захиалга 

Та дурын бүтээгдэхүүний 5 ширхгээс дээш тоогоор захиалвал бөөний хөнгөлөлт эдэлнэ.

Итгэлт түнш, байнгын харилцагч болон ажилчдын бэлгэндээ зориулж байгууллагын үнэ цэнээ илэрхийлсэн онцгой загвартай арьсан эдлэл захиалахыг хүсвэл манай үндсэн загваруудаас сонгон эсвэл үндсэн загваруудад нэмэлт өөрчлөлт оруулан бөөнөөр захиалаарай.

Холбоо барих

Та захиалгын үйлчилгээ авах бол фэйсбүүк чатаар шууд холбогдох боломжтойгоос гадна энд дарж имэйл хаяг болон утсаар холбогдоно уу.

Үнэ цэнээ хадгалах цэвэр арьсан бэлэг

  • Арга хэмжээ, тэмдэглэлт өдрүүд
  • Олон улсын хурал семинар
  • Албан байгууллагын сургалт
  • Хамтрагч байгууллага, байнгын үйлчлүүлэгчийн бэлэг

Бөөний захиалга

  • Захиалгын тоо хэмжээнээс хамаарсан үнийн дүнгийн хөнгөлөлт
  • Туршилтын загварыг хүссэнээрээ өөрчлөх боломж
  • Бөөний захиалгад Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй

Бөөний захиалгын төлбөрийн урьдчилгаа хийгдсэний дараа бид туршилтын загвар дээр ажиллаж эхлэх ба хүссэнээр тань өөрчлөн, засвар оруулах боломжтой. Ингэснээр таны сэтгэлд 100% нийцсэн загвараар захиалга баталгаажна.

Дардасны үйлчилгээ

Хамгийн их хүлээлттэй бэлэг гэж байдаггүй, харин сэтгэл шингэсэн бэлэг гэж байдаг. Та манай нэмэлт үйлчилгээг сонгосноор хүссэн бүтээгдэхүүн дээрээ алтан шар, мөнгөлөг, болон халааж дарах гэсэн дардасны 3 өнгөнөөс сонгон даруулж цор ганц загвараа бий болгоорой.

Үг даруулах

Бүтэн болон товч нэр, богино үг зэргийг даруулснаар ямар ч загварт жижигхэн өөрчлөлт оруулж энгийн ба өвөрмөц шинэчлэлт хийж болдог. Худалдан авсан бүтээгдэхүүнийхээ дурын хэсэгт, тухайн деталийн хэмжээнээс хамааран 12 тэмдэгт хүртэл (том, жижиг үсэг, тоо болон цэг цэглэл оролцсон)-д багтаан бичүүлэх боломжтой.

Лого даруулах

Та бөөний захиалгын бүтээгдэхүүн дээр өөрийн байгууллагын логогоор дардас даруулахад дардасны үйлчилгээний үнэ дээр логоны метал тамганы үнэ нэмж төлөх шаардлагатай. Нэг удаа хийлгэсэн тамга манайд үлдэх бөгөөд та дараагийн захиалгадаа тамга хийлгэх шаардлагагүй, дахин даруулах боломжтой.

Бэлэн дардас даруулах

Та сонгосон бүтээгдэхүүнийхээ загварт тохирох бэлэн дардсыг бүтээгдэхүүний зургийн баруун талд байрлах нэмэлт үйлчилгээний цэснээс сонгон даруулах боломжтой.