Даваа - Баасан 09:00-18:00 | Утас: 76003366, 94192514

Үйлчилгээний нөхцөл

  1. Ерөнхий заалт
    1. Leather Mongolia худалдааны веб сайт нь Жонон од ХХК-ийн албан ёсны худалдааны веб сайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь тус веб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна. 
    2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч тус веб сайтаар үйлчлүүлж, худалдан авалт хийхээсээ өмнө хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
    3. Leather Mongolia худалдааны веб сайтын худалдааны тэмдэгтүүд, LeMon брэнд нь Жонон Од ХХК-ийн өмч бөгөөд энэхүү веб сайт-д байгаа лого, фото зургууд, нэр болон загваруудыг ямар нэг хэлбэрээр зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.  Хууль бусаар тус веб сайтаас татан авсан, хуулбарласан бүх мэдээлэл, үйлдлийг Монгол улсын холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. 
  2. Веб сайтын ажиллагаа ба хэрэглэгч
    1. Хэрэглэгч Leather Mongolia худалдааны веб сайтаас 7 хоногийн 24 цагийн аль ч цагт, хэдэн ч удаа худалдан авалт хийх боломжтой. 
    2. Худалдан авалтыг хэрэглэгчээр бүртгүүлэн, өөрийн дансыг нээлгэж эсвэл зочноор шууд хийх боломжтой.
    3. Өөрийн данстай болсноор хэрэглэгч урамшуулал ба хөнгөлөлт эдлэх, захиалгаа өөрчлөх, худалдан авалтаа хянахаас гадна давтан худалдан авалт хийхэд өөрийн мэдээллээ дахин оруулах шаардлагагүй худалдан авалт түргэн шуурхай хийгддэг болно. Хэрэглэгчийн дансыг баруун дээд булан байгаа “Миний данс нэвтрэх” хэсгийг сонгон шинээр бүртгүүлэх эсвэл дансруугаа нэвтэрч орох боломжтой. Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл, нууц үг нь шифрлэгдэн хадгалагддаг учир хэрэглэгчээс өөр хүн мэдэх боломжгүй.  
    4. Хэрэглэгч ажлын өдрийн 09:00-18:00 цагийн хооронд утсаар холбогдон тусламж, мэдээлэл авах бүрэн боломжтой.
    5. Барааны мэдээлэл үнийн өөрчлөлт, хямдрал, урамшууллын үнэ зөвийг компани бүрэн хариуцна.
    6. Leather Mongolia худалдааны веб сайтын аюулгүй байдал болон хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна. 
  3. Бараа захиалах
    1. Хэрэглэгч өөрийн сонгосон барааны мэдээлэл болон зурагтай сайтар танилцах шаардлагатай. Хэрэв өнгөний сонголт хийх, лого болон нэрээ даруулах үйлчилгээг сонгоход ойлгомжгүй, нэмэлт мэдээлэл шаардлагатай бол онлайн худалдааны зөвлөхтэй утсаар эсвэл веб сайтын чатаар холбогдон тусламж авна уу.
    2. Хэрэглэгч захиалга өгөхдөө бүтээгдэхүүн дээр даруулах дардасны байршлаа бидэнтэй утсаар эсвэл веб сайтын чатаар холбогдож өгөөгүй тохиолдолд дардас нь загвар бүтээгдэхүүний зургийн дагуу, хэрэв загвар бүтээгдэхүүний зураг дээр дардас дарагдаагүй бол захиалгын бүтээгдэхүүний гадна талын баруун доод буланд дарагдана.
    3. Захиалагчийн барааны худалдан авалтын мэдээллийг бүртгүүлсэн утасны дугаараар илгээдэг учир захиалга хийх явцад өөрийн мэдээллийн үнэн зөв эсэхийг хэрэглэгч өөрөө хариуцна.
  4. Бараа буцаах нөхцөл
    1. Хэрэглэгч хүргэлт хийгдэхээс өмнө худалдан авалтаа цуцлах боломжтой. Төлбөрийг ажлын 2 хоногт багтаан буцааж шилжүүлнэ.
    2. Хэрэглэгч худалдан авсан бараа гэмтэлтэй тохиолдолд хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор буцаах боломжтой. Бараа буцаах хүргэлтийн хөлс болох 5000 төгрөгийг суутгаж авна.
    3. Хэрэглэгчийн хүсэлтээр бараан дээр нэр, лого, үсэг зургууд дарагдсан бол барааг буцаах боломжгүй. Бараа үйлдвэрийн, тээвэрлэлтийн эсвэл хадгалалтын гэмтэлтэй тохиолдолд шинэ бараагаар нэмэлт төлбөргүй сольж өгнө. Хэрэглэгч барааг хүлээн авах үедээ барааны бүрэн бүтэн байдал, гэмтэлтэй эсэхийг шалгаж авах шаардлагатай.
  5. Төлбөр төлөх 
    1. Leather Mongolia худалдааны веб сайтаас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны дансны шилжүүлгээр төлбөрөө төлөх боломжтой.  
  6. Хүргэлт
    1. Төлбөр амжилттай хийгдэж таны худалдан авалт баталгаажсанаар бид таны барааг хаягийн дагуу УБ хотод 2-3 өдрийн дотор, 09-22 цагийн хооронд хүргэж өгнө. Хүргэлтийн бүсийг энд дарж харна уу.
    2. Яаралтай тохиолдолд хугацааг тохиролцон,  захиалгаа өөрийн биеэр ирж авна.
    3. Хязгаарын бүсээс давсан буюу Монгол улсын бүх аймаг, сумруу “Монгол шуудан”-аар хүргэлт хийгдэнэ. Орон нутаг хүргэлтийн үнэ нь:
    4. Захиалгаар хийгдэх барааны хувьд бүтээгдэхүүний загвар, ажиллагаа болон захиалгын дарааллаас хамаарч 7-14 хоногийн дотор бэлэн болж хүргэлт хийгдэнэ. Бэлэн болох захиалгын барааг Жонон од ХХК-ийн байранд биеэр ирж авах боломжтой.

      Орон нутаг хүргэлтийн үнэ нь: 

      Аймаг хотын дотор

      2кг хүртэл жинтэй

      5000 ₮

      2кг-аас дээш жинтэй илгээлтийн бүрэн ба бүрэн бус 0.5кг тутамд

      700₮

      Аймгаас сумд хүртэлх зайнаас хамаарч үнэ нэмэгдэнэ

      Зай: 1000 хүртэлх км-д

      2кг хүртэл жинтэй

      7800₮

      2кг-аас дээш жинтэй илгээлтийн бүрэн ба бүрэн бус 0.5кг тутамд

      1500₮

       

      1. Бусад
        1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Leather Mongolia худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаягруу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
        2. Хэрэглэгчийг захиалга хийх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.
        3. Дээрх үйлчилгээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр худалдан авалт хийгдэнэ.