Даваа - Баасан 09:00-18:00 | Утас: 95192514, 76003366

Бидний тухай

Өнөөдөр дэлхийн бизнес болон үйлдвэрлэлийн бүхий л салбарт ногоон бизнесийн чиг хандлагыг дагаж эхлээд байна. Эх орныхоо экологийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмрээ оруулсан байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, таван хошуу малын гаралтай түүхий эдээрээ баялаг бүтээх чин хүсэл эрмэлзэл нь манай хамт олныг нэгтгэж ЛеМон брэндийг үүсгэсэн билээ.   

Манай баг нь 2017 оноос хойш гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа туршлагатай бөгөөд одоогоор дотоодын зах зээлдээ өөрсдийн брэндээ таниулахаар ажиллаж байна. 

Бид  үндсэн бүтээгдэхүүнүүдээ өөрсдийн цахим дэлгүүрээр танилцуулахаас гадна ахуйн болон оффисын хэрэглээний бусад бүтээгдэхүүнийг хувь хүн, албан байгууллагын захиалгаар үйлдвэрлэн нийлүүлдэг.