Даваа - Баасан 09:00-18:00 | Утас: 80042968

Leather Mongolia

ЛеМон брэнд

Өнөөдөр дэлхийн бизнес болон үйлдвэрлэлийн бүхий л салбарт ногоон бизнесийн чиг хандлагыг дагаж эхлээд байна. Эх орныхоо экологийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмрээ оруулсан байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, таван хошуу малын гаралтай түүхий эдээрээ баялаг бүтээх чин хүсэл эрмэлзэл нь биднийг нэгтгэж ЛеМон брэндээ үүсгэсэн билээ.   

Манай хамт олон нь 2017 оноос хойш гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа туршлагатай бөгөөд одоогоор дотоодын зах зээлдээ өөрсдийн брэндээ таниулахаар ажиллаж байна. 

    Leather Mongolia

    ЛеМон брэндийн бүтээгдэхүүнүүд Монгол малын сайн чанарын арьсаар хийгддэг тул бэлчээрийн малын арьсны онцлог болох бат бөх чанар, арьсны хээ, судал зэрэг нь арьсан эдлэлийн загвар нэг бүрийн дахин давтагдашгүй чанарыг илэрхийлж илүү натурал харагдуулдаг.

    Түүнчлэн хэрэглэгчийн нэр болон лого, дардсыг худалдан авсан бутээгдхүүн дээр нь дарснаар зөвхөн захиалагчид зориулсан, цор ганц бүтээгдэхүүн урлаж өгдгөөрөө онцлог юм.

    • Монгол малын арьсаар үйлдвэрлэдэг
    • Чанарын баталгаатай
    • Гар хийцийн
    • Хүссэн загвараар захиалах боломжтой

    Үйлдвэрлэлийн дараалал

    Загвар гаргах

    Бид шинэ загвар гаргахдаа загварын судалгаа хийх – скиз зураг гаргах – туршилтын загвар хийх – хэрэглээний туршилт хийх – шинэ загвараа батлах гэсэн дарааллаар ажилладаг.

    Эсгэх

    Манай бүх бүтээгдэхүүнүүд цэвэр арьсаар хийгддэг бөгөөд бид загвар бүрд зориулан бэлдсэн эсгүүрийн хэвийн дагуу деталь тус бүрийг эсгэж бэлддэг.

    Дардас дарах

    Хэрэглэгчийн захиалгын дагуу нэр, лого буюу дардсыг зохих деталь дээр дарна.

    Оёх

    Эсгэж дардас дарагдсан хэсгүүдээ тухайн бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан оёх ажиллагааг гараар болон машинаар хийнэ.

    Төгсгөл хэсэг

    Энэ хэсэгт оёж бэлдсэн бүтээгдэхүүнүүдэд өнгөлгөө хийж савлахад бэлдэн чанарын шалгалт хийнэ.

    Савлагаа

    Бэлэн болсон эцсийн бүтээгдэхүүнийг хадгалалт болон хүргэлтийн гэмтлээс хамгаалан байгальд хор нөлөөгүй, эко цаасан савлагаанд битүүмжилж захиалагчид хүргэнэ.